УУЛЫН ЦАНА /ALPINE SKIING/
Огноо:
2018-02-19

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

УУЛЫН ЦАНА /ALPINE SKIING/

undefined

УУЛЫН ЦАНА (ALPINE SKIING)

Цана бол хүйтэн бүсийн, цас ордог улс орнуудад олон мянган жилийн турш ахуй амьдралын салшгүй нэг хэсэг байсаар ирсэн билээ. Ялангуяа Орос болон Скандинавын хойгийн орнуудад модоор хийсэн олон янзын хэлбэр, хэмжээтэй цанын олдворууд хадгалагдан үлдсэн байдаг. Харин цанын уулнаас буух төрөл (Alpine skiing) нь XVIII зуунд Норвегийн армийн цэргүүдийн дунд тэмцээн уралдааны хэлбэрт шилжсэнээр орчин цагийн спортын төрлөөр хөгжих суурь нь тавигдсан аж. Уулын цанын анхны тэмцээн 1840 онд Норвегийн нийслэл Осло хотноо зохиогдож байв. Харин бол слалом төрлийн уралдаан 1922 онд Швейцарти болж байсан түүхтэй. 

undefined

Хурд болон ур чадварыг хослуулсан уулын цанын спорт нь орчин цагийн Олимпийн хөтөлбөрт  "Гармиш-Партенкирхен - 1936" Өвлийн IV Олимпийн наадамд комбинэд төрөл анхлан багтсан аж. Уулын цанын комбинэд төрөл нь доунхилл болон слалом төрлөөс бүрдэх бөгөөд анхны олимпийн аваргаар эрэгтэй төрөлд Германы Франц Пфнюр, эмэгтэй төрөлд мөн Германы Кристль Кранц нар тодорч байжээ. Комбинэд төрөл нь 1936, 1948 оны олимпийн хөтөлбөрт багтсан ч 1988 оны Канадын Калгаригийн олимпийн наадам хүртэл түр саатсан байдаг. 

undefined

 

УУЛЫН ЦАНА - ОЛИМПИЙН ХӨТӨЛБӨРТ

- Комбинэд: "Гармиш-Партенкирхен-1936" Өвлийн IV Олимпийн наадам

- Доунхилл: "Сент-Мориц-1948" Өвлийн V Олимпийн наадам

- Слалом: "Сент-Мориц-1948" Өвлийн V Олимпийн наадам

- Жиант слалом: "Осло-1952" Өвлийн VI Олимпийн наадам

- Супер-жи: "Калгари-1988" Өвлийн XV Олимпийн наадам

- Холимог багийн төрөл: "Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадам

undefined

 

УУЛЫН ЦАНЫН СПОРТЫН ТӨРЛҮҮД

undefined

- Доунхилл төрөл: Энэхүү төрөл нь тамирчнаас маш их хурд шаардах бөгөөд, тамирчин 15-30 градустай уулын уруу 100 км/ц-н хурдтай буудаг. Доунхилл төрөлд хамгийн урт цана хэрэглэдэг бөгөөд цанын урт нь эрэгтэйчүүд 218 см урт, эмэгтэйчүүд 210 см урт байна.

undefined

- Слалом төрөл: Слалом төрөл нь тамирчнаас илүү ихээр техник, ур чадвар шаардах бөгөөд хамгийн богино буюу эрэгтэй нь 165 см урт, эмэгтэй нь 155 см урт цанаар гулгадаг. Мөн таягны урт нь бусад төрлүүдээс богино байдаг. Слалом төрөлд хулсан шонг сүлжих бөгөөд дунджаар эрэгтэй тамирчид 55-75, эмэгтэй тамирчид 45-60 шонг сүлжинэ. Шон хоорондын зай нь 75 см-ээс 13 метр байдаг.

- Комбинэд төрөл: Уулын цанын доунхилл болон слалом уралдааны хосолмол төрөл юм. Комбинэд төрлийн уралдаан нь 2 хэсгээс бүрдэх бөгөөд доунхилл болон  слалом төрөл явагдаад нэгдсэн дүнгээр ялагч тодордог.

undefined

- Жиант слалом төрөл: Энэ төрөл нь слалом төрлийн адилаар техник, ур чадвар шаардах бөгөөд эрэгтэй тамирчид 195 см урт, эмэгтэй тамирчид 188 см урт цанаар гулгана. Уралдааны зам нь "зигзаг" хэлбэртэй байх бөгөөд замын үзүүр бүрт 2 багана бүхий дарцагтай шон байна. Багана хоорондын зай 10 орчим метр байдаг.

- Супер-жи төрөл: Хурд ихээр шаардсан төрөл тул зам нь доунхилл төрөлтэй төстэй. Харин замын налуу градус нь доунхилл төрлөөс илүү огцом юм. Супер-жи төрөлд эрэгтэй тамирчид 210 см урт цанаар гулгадаг бол эмэгтэй тамирчид 205 см урт цанаар гулгадаг.

- Холимог багийн төрөл: "Пёнчан-2018" Олимпийн хөтөлбөрт анх удаагаа багтаж байгаа бөгөөд, Жиант слалом төрлөөр багууд хоёр хоёроороо өрсөлдөж ялагч нь дараагийн шатанд шалгарна. Баг нь эрэгтэй 2, эмэгтэй 2 тамирчнаас бүрдэнэ. 

 

УУЛЫН ЦАНЫН ДОМОГТ АВАРГУУД

undefined

Уулын цанын спорт нь Европ тив, ялангуяа Альпийн бүсийн орнууд болон АНУ, Япон улсад өндөр түвшинд хөгжсөн байна. Харин дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагаст орших орнуудаас Австрали болон Шинэ Зеландын тамирчид хүчтэй өрсөлдөгчид болон гарч ирж байгаа билээ.

Олимпийн наадмаас Австри улсын баг тамирчид хамгийн өндөр амжилт үзүүлсэн байдаг бөгөөд 110 гаруй медаль хүртсэнээс 30 гаруй нь алтан медаль юм. Медальийн чанараар удаах байрт Швейцар, Герман, Франц, Итали, Норвеги мөн АНУ орно.

Уулын цанын спортоор хамгийн алдартай тамирчин бол Норвегийн Хьетиль Андре Омодт юм. Норвеги эрхэм Х.А.Омодт анх "Альбервилль-1992" Олимпийн наадмаас эхлээд 5 удаагийн олимпийн наадамд оролцохдоо 4 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байдаг. Түүний хуьд "Альбервилль-1992", "Лиллехаммер-1994", "Солт-Лейк-2002", "Турин-2006" олимпийн наадмуудаас медаль хүртсэн ч 1998 оны Наганогийн олимпийн наадамд медаль хүртэж чадаагүй байдаг. Харин эмэгтэй төрөлд Хорватын Яница Костелич, Шведийн Аня Персон нар хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн байдаг бөгөөд тус бүртээ олимпийн 6 медаль хүртсэн байдаг. 

undefined

 

"ПЁНЧАН-2018" - УУЛЫН ЦАНА

undefined

"Пёнчан-2018" Өвлийн XXIII Олимпийн наадмын уулын цанын төрөлд Австрийн тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд М.Хиршер 2 алтан медаль хүртээд байна.

Харин эмэгтэй төрөлд Чех улсаас анх удаагаа уулын цанын төрөлд олимпийн аварга төрлөө. Чехийн Эстер Ледецкая супер-жи төрөлд Швейцарын Лара Гут, АНУ-ын Линдси Вонн нарын хүчтэй өрсөлдөгч нараа ялж олимпийн алтан медаль хүртжээ.

undefined


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД