БОЛЗОЛТ УРАЛДААН ӨМНӨГОВЬ АЙМАГТ - ОЛИМПИЙН БАМБАРЫН АЯН
Огноо:
2018-03-02

Таг:
Мэдээ

Мэдээ

БОЛЗОЛТ УРАЛДААН ӨМНӨГОВЬ АЙМАГТ - ОЛИМПИЙН БАМБАРЫН АЯН

“Олимпизм ба Бие бялдрын хүмүүжил” болзолт уралдааны хүрээнд Өмнөговь аймгийн Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, “Афин” олимпийн зөвлөл, 02 дугаар сарын 28-наас нийт 15 сумын 21 Ерөнхий боловсролын дунд сургуульд “Олимпийн бамбар”-ын аяныг эхлүүлээд байна. 

Болзолт уралдааны ажлыг эрчимжүүлэх, өргөн хүрээнд олон хүүхэд, багачуудыг хамруулах, сурагчдын бие бялдрын хүмүүжлийг дээшлүүлэх, Олимпийн боловсрол олгох, спортын алдар цолтон ахмад тамирчдаа алдаршуулан сурталчлах зорилготой энэхүү аяны эхний ёслол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай дунд сургуулиас нээгдлээ. 

undefined

Ёслолд Өмнөговь аймгийн болзолт уралдаан зохион байгуулах хорооны гишүүд, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёл урлагийн газар, “Афин” олимпийн зөвлөлийн удирдлагууд, Ханхонгор сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Т.Наранжаргал, Засаг дарга А.Баяр-эрдэнэ, Соёл урлагийн төрөлжсөн сургалттай дунд сургуулийн захирал Б.Энхцэцэг нар оролцов.

undefined  undefined

Өмнөговь аймгийн зохион байгуулах хорооноос тус сургуулийн болзолт уралдааны явцтай танилцаж заавар, зөвлөмж хүргэн цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Ийнхүү Өмнийн цэнхэр говь нутагт “Олимпийн бамбар” 20 хоногийн хугацаанд 15 сумын 21 сургуулиар 1500 гаруй км аялж, Спорт- Олимпизмийн үзэл санаа түгээн дэлгэрэх ажлын гараа амжилттай эхэллээ.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД