БОЛЗОЛТ УРАЛДААН СҮХБААТАР АЙМАГТ - ТОЙМ МЭДЭЭ
Огноо:
2018-03-06

Таг:
Мэдээ

Мэдээ

БОЛЗОЛТ УРАЛДААН СҮХБААТАР АЙМАГТ - ТОЙМ МЭДЭЭ

БОЛЗОЛТ УРАЛДААН СҮХБААТАР АЙМАГТ

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран зохион байгуулж буй "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдаан Сүхбаатар аймагт амжилттай өрнөж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах салбар хороо байгуулагдаж, нийт 13 сумдыг хамарсан үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж байна. 

 

ОЛИМПИЙН ТАНХИМЫН УДИРДАХ АЖИЛТНЫ
СУРГАЛТ - СЕМИНАР

undefined

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 22-ний өдөр Сүхбаатар аймгийн "Парис" олимпийн зөвлөл, Биеийн тамир, спортын газар, Боловсрол, соёлын газрууд хамтран сумдын 13, төвийн 4 сургуулийн Олимпийн танхимын удирдах ажилтны сургалт - семинарыг зохион байгуулсан билээ. Сургалтаар Болзолт уралдаан зохион байгуулах удирдамж, заавар, гарын авлага болон ажлын төлөвлөгөөг танилцуулан санал бодлоо солилцов.

undefined

ОЛИМПИЙН БАМБАРЫН АЯН

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааны хүрээнд Сүхбаатар аймгийн сумдын аварга шалгаруулах спортын анхдугаар "Бага Олимп"-ийн бамбар Шилийн богд уулын энгэрт 02 дугаар сарын 28-ны өдөр бадамлав.

undefined

Уг бамбар нь Сүхбаатар аймгийн 13 сумдаар буухиалан аялах бөгөөд, Сүхбаатар аймгийн Болзолт уралдаан зохион байгуулах хорооноос Олимпийн боловсрол, Олимпизмийн үзэл санааг олон нийтэд сурталчлах олон талт арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж байна.

undefined  undefined

Олимпийн бамбарын буухиа Сүхбаатар аймгийн Д.Сүхбаатарын нэрэмжит 1 дүгээр дунд сургуульд хүрлэв. Тус сургууль нь Олимпийн бамбар саатах хугацаанд олимпийн боловсролыг багш хамт олон, хүүхэд багачуудад олгох, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах арга хэмжээнүүдийг өрнүүлж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД