МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД - ӨВЛИЙН ПАРАЛИМПИЙН НААДАМД
Огноо:
2018-03-09

Таг:
Мэдээ, Пёнчан2018

Мэдээ

МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД - ӨВЛИЙН ПАРАЛИМПИЙН НААДАМД

undefined

Өнөөдөр БНСУ-ын Пёнчан хотноо өвлийн XII паралимпийн наадам хөшгөө нээх билээ. Энэ удаагийн паралимпид Монгол улсаа төлөөлөн ОУХМ Б.Ганболд цанын 1 км, 10 км болон 20 км-н зайд , энэ сарын 12, 14, 17-ны өдрүүдэд өрсөлдөх хуваарьтай байна. ОУХМ Б.Ганболд нь паралимпийн наадамд оролцох эрхээ өнгөрсөн онд Германы Финстрау хотноо зохион байгуулагдсан ДАШТ-нд 9-р байранд шалгарч авсан.

undefined

Монгол улсад 1989 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага байгуулагдаж улмаар 1997 онд Монголын паралимпийн хороо байгуулагдсан түүхтэй. Ингээд 3 жилийн дараа буюу 2000 онд Монгол улсын паралимпийн хороо Олон Улсын паралимпийн хорооны гишүүнээр элсэж баг тамирчдаа паралимпод оролцуулж эхэлсэн байдаг.

undefined

Анх 2000 оны Австрали улсын Сидней хотноо болсон зуны паралимпийн наадам тамирчдаа оролцуулж байсан аж. Харин өвлийн паралимпийн наадамд анх 2006 онд Италийн Турин хотноо болсон IX наадамд Н.Сүхбаатар анхны мөрөө гаргасан билээ. Түүнээс хойш Монгол улс 4 дэх өвлийн паралимпийн наадамдаа баг тамирчдаа оролцуулах гэж байна. Өнгөрсөн хугацаанд Н.Сүхбаатар 2 удаа оролцсон бол Б.Ганболд мөн 2 дахь удаагаа оролцож байна.

Монгол улс өвлийн паралимпийн наадамд:

- "Турин-2006" өвлийн IX паралимпийн наадамд Н.Сүхбаатар гүйлтийн цанын төрөлд

- "Ванкувер-2018" өвлийн X паралимпийн наадамд Н.Сүхбаатар, Э.Зориг хоёул гүйлтийн цанын төрөлд

- "Сочи-2014" өвлийн XI паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд

- "Пёнчан-2018" өвлийн XII паралимпийн наадамд Б.Ганболд гүйлтийн цанын төрөлд


Таг: Мэдээ, Пёнчан2018

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД