П.Дагвасүрэнгийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зарлагдлаа
Огноо:
2018-03-16

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

П.Дагвасүрэнгийн нэрэмжит эрдэм шинжилгээний хурал зарлагдлаа

Зураг

Монголын Үндэсний Олимпийн Хороо, “Аварга” дээд сургууль, Монголын Үндэсний Олимпийн Академи, Спортын эмнэлгийн холбоо, АШУҮИС-ийн Физиологийн тэнхимээс хамтран Монгол улсын арслан, анагаах ухааны доктор, профессор Пүрэвийн Дагвасүрэнгийн нэрэмжит Эрдэм шинжилгээний бага хурлыг “Спортын анагаах ухаан”, “Бөх судлал”-ын чиглэлээр зохион байгуулагдахаар боллоо.  

Эрдэм шинжилгээний бага хурал нь спортын анагаах ухаан болон бөх судлалын чиглэлээр судалгаа хийж буй бүх судлаачдад нээлттэй юм. 

Эрдэм шинжилгээний бага хуралд тавих илтгэлүүдийг  өгүүлэл хэлбэрээр хүлээн авч “Эрдмийн бичиг“ болгон хэвлэх тул  хавсаргасан журмын дагуу  бүтээлээ 4 дүгээр сарын 01-ний дотор galsansukhbat@yahoo.com хаягаар ирүүлэхийг хүсье.

Эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 4 дүгээр сарын 20-ны 15.00 цагт МҮОХ-ны 407 тоот зааланд зохион байгуулагдана.

Хураамж: 10,000₮

Эрдэм шинжилгээний журамтай энд дарж танилцана уу.


Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД