СПОРТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД КОМИСС ХУРАЛДЛАА
Огноо:
2018-03-16

Таг:
Мэдээ, Дотоод

Мэдээ

СПОРТ ДАХЬ ЭМЭГТЭЙЧҮҮД КОМИСС ХУРАЛДЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооны "Спорт дахь эмэгтэйчүүд комисс" өнөөдөр Олимпик хаусд хуралдаж, хурлыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, Байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т. Амаржаргал удирдан явууллаа.

Зураг

Хурлаар 2018 онд комиссоос хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж, Олон Улсын Олимпийн Хорооны " Спорт дахь эмэгтэйчүүд" комиссын үйл ажиллагааны талаар мэдээлэл сонсож, цаашид зохион байгуулах сургалт, сурталчилгаа, жендэрийн тэгш байдлын асуудал болон тамирчдын эрүүл мэндийг хамгаалах, бусад салбар комисстой хамтран ажиллах талаар санал солилцов.

Таг: Мэдээ, Дотоод

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД