ТӨВ АЙМГИЙН "ХҮМҮҮН" ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ
Огноо:
2018-03-20

Таг:
Мэдээ

Мэдээ

ТӨВ АЙМГИЙН "ХҮМҮҮН" ЦОГЦОЛБОР СУРГУУЛЬ

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдаанд Төв аймгийн "Хүмүүн" цогцолбор сургуулийн багш, сурагч хамт олон идэвхтэй оролцож байгаа билээ. Тус сургууль нь өнгөрсөн оны 12 дугаар сараас эхлэн сурагч, багш, эцэг эхчүүдийг хамруулсан спортын болон танин мэдэхүйн тэмцээн, уралдаануудыг зохион байгуулж, олимпизмийн үзэл санааг сурталчлан таниулах олон ажлуудыг өрнүүлээд байгаа аж.

undefined

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн тус сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг тэргүүтэй Олимпийн танхимын багш, арга зүйчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Хүмүүн цогцолбор сургуулийн Болзолт уралдааны хүрээнд өрнүүлсэн ажлуудыг хэлэлцэж, заавар, зөвлөмж хүргэн цаашдын ажилд нь амжилт хүсэв. 

undefined

Мөн тус сургуулийн багш хамт олон Олимпийн музейгээр зочлон Монголын олимпийн хөдөлгөөний түүхэн, үнэт үзмэрүүдтэй танилцав.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД