САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ЦОМОО ГАРДАН АВЛАА
Огноо:
2018-03-21

Таг:
Мэдээ

Мэдээ

САРЫН ШИЛДЭГ ТАМИРЧИД ЦОМОО ГАРДАН АВЛАА

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн уралдаан тэмцээнд өндөр амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өргөсөн тамирчид, багийг алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор "Сарын шилдэг тамирчин"-г тодруулж байгаа билээ.

2018 оны хамгийн эхний сарын шилдэг тамирчны шалгаруулалт 2-р сарын турш үргэлжилж, ялагчаар 1-р сард явагдсан усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, нийт 5 зайд улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, нийт 9 алтан медаль хүртсэн Б.Энххүслэн нийт саналын тоогоороо тэргүүлж, нэгдүгээр сарын шилдэг тамирчнаар тодорсон билээ. Сонирхуулахад, Б.Энххүслэн нь одоогоор 16 зайд Монгол улсын дээд амжилтыг эзэмшиж байгаа аж.

Харин 2-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт 3-р сарын 9-16-ны өдрүүдэд үргэлжилж, ялагчаар өнгөрөгч сард Индонезийн Жакарта хотноо явагдсан Азийн Наадмын сорилго тэмцээнд амжилттай оролцож, аваргын алтан медалийг хүртсэн тэквондогийн спортын тамирчин, ОУХМ П.Тэмүүжин нийт саналын тоогоороо тэргүүлж, хоёрдугаар сарын шилдэг тамирчнаар тодорсон. Тэрээр Рио де Жанейрод болсон 2016 оны Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож, Монгол улсын түүхэн дэх анхны ялалтыг байгуулж байсан билээ.

undefined

03 дугаар сарын 19-ний өдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган энэ оны 1,2 дугаар сарын шилдэг тамирчдыг хүлээн авч уулзан "Сарын шилдэг тамирчин цом"-ыг гардуулан цаашдын тэмцээн, уралдаанууддаа илүү өндөр амжилт гаргаж Олимпийн аварга болохыг хүсэн ерөөв.

undefined


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД