МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ
Огноо:
2018-03-28

Таг:
Мэдээ

Мэдээ

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРАЛ

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн хурал "Чингис" зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдлаа.

2017 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН

Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, "Бээжин-2008" Олимпийн аварга Э.Бадар-Ууган Монголын үндэсний олимпийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг нийт гишүүддээ танилцуулан хэлэлцүүлэв.

Өнгөрсөн онд Монголын үндэсний олимпийн хорооноос Украин, ОХУ-ын үндэсний олимпийн хороодтой хамтын ажиллагааны гэрээ байгуулсан бөгөөд "Саппоро-2017: Азийн өвлийн спортын наадам, "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд баг тамирчдаа илгээн амжилттай оролцсон байна. 

Спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор Олон улсын дасгалжуулагчдын курс, Гурван үеийн алтан хэлхээ уулзалт,  Спорт холбоодын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын семинар зэрэг 60 гаруй үйл ажиллагаа, төслүүдийг хэрэгжүүлэв. 

Монголын үндэсний олимпийн хорооноос өнгөрсөн онд Олимпийн боловсрол, сургалт, сурталчилгааны ажилд ихээхэн анхаарч ажиллав. Спортын салбарын боловсон хүчин, хүүхэд, залуучууд, олон нийтэд чиглэсэн нийт 80 гаруй сургалт, семинар, олон улсын эрдэм шинжилгээний форум, уулзалтуудыг зохион байгуулж 15,000 гаруй хүмүүс хамрагдан оролцов.

Мөн Олимпизмийн үзэл санааг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, аймаг, дүүргүүдийн Олимпийн зөвлөл, Ерөнхий боловсролын сургуулиудын Олимпийн танхимуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сард Монголын үндэсний олимпийн академитай хамтран "Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдааныг Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудад амжилттай өрнүүлж байна. 

2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

Монголын үндэсний олимпийн хорооны Маркетинг хариуцсан нарийн бичиг А.Ундрал 2018 оны ажлын төлөвлөгөө болон төсвийг танилцуулж нийт гишүүд хэлэлцэн батлав.

undefined

Монголын үндэсний олимпийн хорооноос шинээр санаачлан Спорт холбоод, салбарын боловсрон хүчнийг дэмжих,  олон нийтэд чиглэсэн Олимпийн хөдөлгөөнийг эрчимтэй өрнүүлэх, салбар комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор олон талт ажлуудыг өрнүүлж байна. 

 

Монголын үндэсний олимпийн хороо, Эмнэлэг, эрдэм шинжилгээний комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс хамтран Спорт холбоодын үйл ажиллагааг дэмжих зорилгоор "Sports Education - Mongolia" сэдэвт цуврал сургалтыг 7 хоног тутамд зохион байгуулан өдгөө 6 дахь сургалт амжилттай явагдаад байна. 

 

 

Мөн  Биеийн тамир, спортын салбарын боловсон хүчнийг дэмжих зорилгоор "SPORTS DIALOGUE - MONGOLIA" цуврал сургалтыг 2 долоо хоног тутамд явуулж нийт 4 удаа зохион байгуулаад байна.

 

"Sport Mongolia" цахим сэтгүүл энэ оны 02 дугаар сард нээлтээ хийж уншигч олны хүртээл болоод байгаа билээ. Уг цахим сэтгүүл нь Спортын ертөнцөд болж өнгөрсөн онцлох үйл явдлууд, спортын шинэ содон нийтлэлүүд, олимпийн боловсрол, Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа зэрэг олон контентуудыг агуулсан Монголын спортын төв цахим сэтгүүл юм. 

"Олимпизм ба бие бялдрын хүмүүжил" сэдэвт болзолт уралдаан өнгөрсөн оны 11 дүгээр сараас эхлэн энэ оны 05 дугаар сар хүртэл үргэлжлэх билээ. Болзолт уралдааны хүрээнд Монгол улсын 21 аймаг, 8 дүүргийн хэмжээнд Олимпизмийн үзэл санааг олон нийтэд сурталчлан таниулах олон зуун арга хэмжээнүүд өрнөж байна.  

undefined

undefined

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ХЯНАН ШАЛГАХ ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭВ

Монголын үндэсний олимпийн хорооны Хянан шалгах зөвлөлийн дарга Ж.Баянцагаан, Нарийн бичгийн дарга Б.Баттүшиг нар Монголын үндэсний олимпийн хорооны үйл ажиллагаа, санхүүгийн хяналтуудыг хийж мэдээлэл, зөвлөмжүүдийг хүргэв.

undefined

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ТАТВАРЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоодын татвар 50,000 төгрөг байснаас Олимпийн төрлийн спорт холбоодын татварыг 150,000, Олимпийн бус болон ажил мэргэжлийн спортын холбоодын татварын хэмжээг 50,000 төгрөгөөр шинэчлэн батлав. 

 

undefined

ШИНЭ ГЭР БҮЛ - МОНГОЛЫН КЭНДОГИЙН ХОЛБОО

Монголын Кэндогийн холбооноос ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, Монголын үндэсний олимпийн хорооны Дүрмийн 5.1.2, 6 дугаар зүйлийг үндэслэн гишүүнээр элсүүлэхийг нийт гишүүд дэмжин баталлаа.

undefined

 Монголын Кэндогийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир хүрэлцэн ирж танилцуулга хийв.

Энэ удаагийн Гишүүдийн хурлаар шинээр 1 холбоо элсэж,  Монголын үндэсний олимпийн хороо нийт 73 Гишүүн холбоодтой болов.

undefined

ШИНЭ ГИШҮҮД

Монголын серфингийн холбооны Ерөнхийлөгч А.Тамир, Дэд ерөнхийлөгч Д.Зоригт, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Алтангэрэл, Монголын орчин үеийн таван төрөлтийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Батсүрэн, Монголын туялзуур сэлэмний холбооны Ерөнхийлөгч Г.Дашням, Дэд ерөнхийлөгч З.Номундарь, Монголын Пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, Монголын Каноэгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ш.Даваахүү, Багануур дүүргийн "Скво Велли" Олимпийн зөвлөлийн дарга Я.Отгонбаатар, Өвөрхангай аймгийн Монреаль Олимпийн зөвлөлийн дарга Б.Энхтөр нарыг Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүнээр батлав. 

undefined

undefined

 

undefined

БАЙТ ХАРВААНЫ БЭЛТГЭЛИЙН ТӨВ БАРИГДАНА

Монголын үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын байт харвааны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Амаржаргал байт харвааны бэлтгэлийн төв барих төслийг танилцуулав. 

undefined

Монголын Байт Харвааны холбоонд Монголын үндэсний олимпийн хорооны эзэмшлийн 0,36 га газрыг байт харвааны бэлтгэлийн төв бариулах зорилгоор эзэмших эрхийг шилжүүлэхийг Гишүүдийн хурлаар баталлаа. 

undefined

 

 

undefined

2019 ОНД МОНГОЛЫН СПОРТЫН ИХ НААДАМ УЛААНБААТАР ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛНА

Монголын спортын их наадам Төрийн бус байгууллагын тэргүүн С.Тулга, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын спортын их наадам Төрийн бус байгууллагаас хамтран 2019 онд орчин үеийн Олимпийн наадмын жишгээр Монгол улсад спортын их наадам зохион байгуулах ажлын төслийг хуралд хүрэлцэн ирсэн нийт гишүүдэд танилцуулав.

undefined

Энэхүү Спортын их наадам нь Бүх ард түмний спартикиадаас бүтэц, онцлог, зорилго, зохион байгуулалтын хувьд өөр бөгөөд, дэлхийн спортын менежмент, Олимпийн наадмын зохион байгуулалтын жишгээр явагдах онцлогтой. 

undefined

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПИЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ХУРЛААР ДАРААХ АСУУДЛУУДЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАВ

Монголын үндэсний олимпийн хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын триатлоны холбооны Ерөнхийлөгч, Хурлын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсгийн дарга Ц.Сандуй хурлын тогтоолуудыг танилцуулж баталлаа. 

Гишүүдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлав.

1. Монголын үндэсний олимпийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг батлав.

2. Гишүүнчлэлийн татварыг шинэчлэн тогтоов.

3. Монголын үндэсний олимпийн хорооны гишүүн холбоогоор Монголын Кэндогийн холбоо элсэв.

4. Монголын Байт Харвааны холбоонд Монголын үндэсний олимпийн хорооны эзэмшлийн 0,36 га газрыг байт харвааны бэлтгэлийн төв бариулах зорилгоор эзэмших эрхийг шилжүүлэв.

5. Зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, зарим хүмүүсийг гишүүнээр элсүүлэхийг батлав.

 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined

 

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД