"ПЁНЧАН - 2018" - ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН
Огноо:
2018-03-29

Таг:
Мэдээ

Мэдээ

"ПЁНЧАН - 2018" - ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

undefined

“Пёнчан 2018” XXIII Өвлийн Олимпийн наадам 02 дугаар сарын 09 - 25-ны өдрүүдэд зохион байгуулагдсан билээ. Тус наадмыг сурвалжилсан спортын гэрэл зурагчин Ч.Ганбат, Э.Харцага нарын "ӨВЛИЙН XXIII ОЛИМПИЙН НААДАМ" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 03 дугаар сарын 28-ны өдөр “Blue Mon Center”-ийн “Norphei Art Gallery”-д зохион байгуулагдлаа. Ёслолыг нээж Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг баяр хүргэв. 

Өвлийн Олимпийн наадам гэрэл зургийн үзэсгэлэн нь 03 дугаар сарын 28-наас 04 дүгээр сарын 11-ний өдрүүдэд  “Blue Mon Center”-ийн “Norphei Art Gallery”-д явагдах бөгөөд, Олимпийн их гэр бүлийн гишүүд, Спорт сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирж Олимпийн наадмын сэтгэл хөдлөм мөч, гал гарсан өрсөлдөөн, ялалтын торгон агшнуудтай танилцахыг урьж байна.


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД