БОЛЗОЛТ УРАЛДААН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ - СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН
Огноо:
2018-03-29

Таг:
Мэдээ

Мэдээ

БОЛЗОЛТ УРАЛДААН БАЯНЗҮРХ ДҮҮРЭГТ - СУРАГЧДЫН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН

Монголын үндэсний олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн академиас хамтран “Олимпизм ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааныг өнгөрсөн оны 11 дүгээр сард Монгол улсын нийт Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зарласан билээ. Уг болзолт уралдаан нь Ерөнхий боловсролын сургуулиудад үйл ажиллагаа явуулж буй нийт 700 гаруй Олимпийн танхимуудын үйл ажиллагааг идэвхжүүлж олон нийтэд Олимпизмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын Олимпийн боловсролыг нэмэгдүүлж бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилготой. 

Болзолт уралдааныг аймаг, дүүргүүдийн салбар зохион байгуулах хороод болон Ерөнхий боловсролын сургууль тус бүр тусгай төлөвлөгөө гарган амжилттай зохион байгуулж байна.

 undefined

Болзолт уралдааны хүрээнд 03 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нийт 30 Ерөнхий боловсролын сургуулиудаас шалгарсан Олимпийн тухай "Сурагчдын бүтээлийн үзэсгэлэн" Шавь цогцолбор сургуулийн хичээлийн байранд зохион байгуулагдлаа. 

Үзэсгэлэнд 1-12 дугаар ангийн 500 гаруй сурагчдын гар зураг, эсээ бичгийн бүтээлүүд шалгаран тавигдсан байна. 

undefined

undefined

undefined

 


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД