АЯЛАГЧ Ч.МӨНГӨНДАЛАЙ МҮОХ-НД ЗОЧИЛЛОО
Огноо:
2018-03-30

Таг:
Мэдээ

Мэдээ

АЯЛАГЧ Ч.МӨНГӨНДАЛАЙ МҮОХ-НД ЗОЧИЛЛОО

undefined

Хөгжлийн бэрхшээлтэй ч хүсэл мөрөөдөл, өөрийн зорьсон зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэж яваа аялагч Ч.Мөнгөндалай нь 2014 онд Монгол улсын баруун хязгаараар 6300 км замыг дөрвөн сарын турш дугуйгаар амжилттай туулсныг олон түмэн бахархан, хүндэтгэсэн түүхтэй. 

Тэрээр өнгөрөгч өвөл ганцаарчлан Хөвсгөл нууран дээгүүр чаргатай аялж, далайн төвшнөөс дээш 3491м өндөрт орших Саяаны нурууны ноён оргил Мөнх Сарьдаг буюу Бүрэн хаан уулын оргилд 3 сарын 11-ны өдөр амжилттай гарсан байна. 

Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган аялагч Ч.Мөнгөндалайг хүлээн авч уулзан цаашдын аялалд нь амжилт хүсэж халуун дотно яриа өрнүүлэв. 

undefined

undefined

undefined

undefined

undefined

undefined


Таг: Мэдээ

  |  Хуваалцах   |  Жиргэх

Төстэй нийтлэлүүд:


ОЛИМПИЙН ТҮНШ БАЙГУУЛЛАГУУД